Удахгүй · iOS болон Android
Ойрхон газраа ол.
Дараалалгүй захиал.
Улаанбаатарын ресторан, кафе, бар, лаунж — бүгд нэг аппад. Ширээнээсээ, очиж авахаар эсвэл урьдчилан захиалаад QPay-ээр төлөөрэй. Захиалга тань бэлэн болмогц — ding!
Хэрхэн ажилладаг
Гурван алхам, нэг ч дараалал үгүй
Ойрын газраа хар
Одоо нээлттэй байгаа 1 км доторх газрууд, тэдгээрийн урамшууллыг газрын зураг дээрээс хараарай.
Цэснээс сонго
Ширээн дээрх QR кодыг уншуулаад шууд захиалаарай. Эсвэл очиж авах, урьдчилан захиалах цагаа сонгоорой.
QPay-ээр төл, ding!
Банкны аппаараа төлөөд, захиалгынхаа явцыг бодит хугацаанд хянаарай. Бэлэн болмогц утсанд тань «ding!» дохио ирнэ.
Хэрэглэгчдэд
Өглөөнөөс орой хүртэл тохирох нүүр дэлгэц
Өглөө кофе, үд дунд өдрийн хоол, орой урамшуулал, арга хэмжээ. Ding тухайн цагт хамгийн хэрэгтэйг нь эхэнд гаргаж өгнө.

Кофе, өглөөний цай
Ойрын кафед урьдчилан захиалаад, очингуутаа аваарай.

Өдрийн хоол
Цайны цагаараа дараалал хүлээлгүй хооллоорой.

Урамшуулал, арга хэмжээ
Өнөө орой хаана юу болж, ямар урамшуулал байгааг нэг дороос хараарай.
Газар ба цэс
Цэс, үнэ, хүлээх хугацааг урьдчилан мэд
Салбар бүрийн цэс, үнэ, ажиллах цаг, захиалга хэр удаан бэлэн болохыг захиалахаасаа өмнө хараарай.
- Ширээнээсээ, очиж авахаар эсвэл урьдчилан захиална
- Хамгийн ойрын нээлттэй салбарыг Ding өөрөө сонгоно
- Дуртай газраа дагаж, шинэ саналыг нь түрүүлж авна


Урамшуулал ба төлбөр
Урамшуулал өөрөө хасагдана, төлбөр QPay-ээр
Цагийн урамшууллын хөнгөлөлт сагсанд тань автоматаар тооцогдоно. Төлбөрөө банкны аппаараа, QPay-ээр нэг товшоод хийнэ.
- Идэвхтэй урамшуулал хэзээ дуусахыг харна
- Төлбөр газрын дансанд шууд орно
- Захиалга тань аль шатандаа явааг харна


Яагаад Ding?
Захиалга, дохио, оргил — нэг үгэнд
Захиалах, тогтоох
Захиалга бэлэн болсны дохио
Оргил, дээд — бас «дэмжиж байна» гэсэн утгатай
Газруудад
Шинэ зочин, хялбар удирдлага
Ресторан, кафе, бар, паб, лаунж — Ding танай газрыг ойр орчмын хүмүүст харуулж, тэдний захиалгыг гал тогоонд тань шууд хүргэнэ.
Ойрын үйлчлүүлэгчид
Танай газар ойр орчмын хэрэглэгчдийн газрын зураг, нүүр дэлгэц дээр харагдана.
Сул цагаа дүүргэх
Цагийн урамшууллаа өөрөө тохируулна. Хөнгөлөлт нь хэрэглэгчийн сагсанд автоматаар тооцогдоно.
Мөнгө шууд дансанд
QPay-ээр хийсэн төлбөр танай дансанд шууд орно. Ding таны мөнгийг дамжуулж, барьж байдаггүй.
Гал тогооны дэлгэц
Шинэ захиалга таблет дээр дуут дохиотой гарч ирнэ. Тогооч бэлтгэлийн явцыг тэндээсээ хянана.
Олон салбар, нэг бүртгэл
Салбар бүрийн цэс, үнэ, ажиллах цаг, менежерийн эрхийг нэг бүртгэлээс удирдана.
Ширээний QR, тайлан
Ширээ бүрт тусдаа QR код, борлуулалт ба татварын тайлан бэлэн.
Газрын админ таблет, компьютер аль алин дээр ажиллана.
Газраа бүртгүүлэх
Ding-ийн анхны түншүүдийн нэг болоорой
Бидэнд имэйл бичээрэй. Бид тантай холбогдож, хамтран ажиллах нөхцөл, нэгдэх алхмуудыг танилцуулна.
Түгээмэл асуулт
Асуулт байна уу?
Ding хэзээ гарах вэ?
Удахгүй iOS болон Android дээр гарна.
Хүргэлт хийдэг үү?
Эхний хувилбарт ширээнээсээ, очиж авахаар эсвэл урьдчилан захиалах боломжтой. Хүргэлтийг дараагийн шатанд нэмэхээр төлөвлөж байна.
Хэрхэн төлөх вэ?
QPay-ээр, өөрийн банкны аппаар төлнө. Төлбөр газрын дансанд шууд орно.
Газар маань нэгдэхэд ямар төхөөрөмж хэрэгтэй вэ?
Интернэтэд холбогдсон таблет эсвэл компьютер л хангалттай. Газрын админ, гал тогооны дэлгэц хоёулаа хөтөч дээр ажиллана. Ширээний QR кодыг бид бэлтгэж өгнө.
Одоо ашиглаж буй POS системээ солих шаардлагатай юу?
Үгүй. Ding бол захиалга хүлээн авах нэмэлт суваг. Түгээмэл POS системүүдтэй холбогдох боломжийг бид хөгжүүлж байна.